top of page
FAQ
Дунд ангийнхан өнөөдрийг хүртэл юу хийж чаддаг болсон вэ?
Боловсролын яамны боловсруулсан хөтөлбөрийн агуулгаа судласан.
Мөн дээр нь бид анхан шатны кодчилолыг бичиж сурсан.
Анхан шатны код гэдэг нь юу вэ?
Алгоритмийг ойлгоод шууд програм бичихэд хамгийн тохиромжтой нь MIT сургуулиас гаргасан Scratch хэлийг ашиглан код бичиж сурах аргачилал юм.
Scratch гэж?
Америкийн Нэгдсэн Улсын Massachusetts Institute of Technology их сургуулиас сурагчидад зориулан гаргасан програм юм. Энэ програмыг блок өрөх аргаар ашигладаг. Яг л лего угсарч байгаа юм шиг маш энгийн.
Scratch нь програмын хэлний бүх нөхцөл, давталт, мэдээллийн баазыг хүртэл ашиглан код бичих боломжтой аварга платформ юм.
Бид энэ програмыг ашиглан хүүхэлдэйн кино, видео тоглоом, хэрэглээний програм бүтээж болно.
Бид дараагийн улиралд ямар хичээл судлах вэ?
Кодоо биет төхөөрөмжтэй холбож ашиглаж сурна.
Түүндээ хөөрхөн бие 3d printer-ээр хэвлэж өгнө.
Электроникийн үндэс гэж юу вэ? гэдгийг сурна даа.
bottom of page